Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Өдөртөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орно. 

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 30-35 градус, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Халх голын сав газраар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 19-21 градус дулаан байна.