МХЕГ-ын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 6 наполеон тортны үйлдвэр болон 10 их дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгүүдийн ойр байрлах 16 худалдааны цэгүүдэд хяналт шалгалт хийв.

Шалгалтыг кремт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шалгах 1.4.1, 1.4.2 кодтой хяналтын хуудасын дагуу хийж гүйцэтгэхэд их  эрсдэлтэй 1, дунд эрсдэлтэй 2, ба эрсдэлтэй 2 объект үнэлэгдэв. Үйлдвэрлэл эрхлэгчдийн 50 хувь нь батлагдсан жор, технологийн зааврын дагуу түүхий эд материалыг хэрэглэдэггүй, түүхий эд материалын жор нь шошгон дээрх орц найрлага бүрдүүлэгчийн мэдээлэлтэй тохирохгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Шалгалтад хамрагдсан хүнсний үйлдвэрээс нийт 36 зөрчил илрүүлэн 8 зөрчлийг нь газар дээр арилгуулж улсын байцаагчийн 33 заалттай 3 албан шаардлагыг хүргүүлж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 үйлдвэрт нийт 3,000.000 төгрөгийн шийтгэл ногдуулжээ.