Сирийн хойд нутгийн Ракка мужаас саяхан олдсон бөөнөөр нь оршуулсан булшнаас 1500 гаруй хүний цогцос олсон тухай тус улсын засгийн газрын харьяа “аль-Ватан” сонинд лхагва гарагт мэдээлэв. Ракка муж нь “Лалын улс”-ын нийслэл байсан билээ.

“Тэдгээр цогцос нь АНУ тэргүүтэй эвслээс Ракка мужид өгсөн агаарын цохилтын улмаас амь үрэгдсэн хүмүүс байсныг олж тогтоосон” гэж “аль-Ватан” сонин эмнэлгийн ажилтнуудын мэдээлснийг иш татан мэдээлжээ.

АНУ тэргүүтэй эвслийн дэмждэг Сирийн Ардчилсан хүчин 2017 оны 12 дугаар сард Лалын улсын нийслэл байсан Ракка хотыг эзлэн түрэмгийлсэн бөгөөд ингэснээр Иракийн хүчнийхний Лалын улсын босогчдын эсрэг дайн дуусгавар болсон юм. Сонины мэдээнд тэмдэглэснээр, уг эвслийн агаарын цохилтын улмаас мужийн нийслэл Ракка хотын 85 хувь нь сүйдсэн аж. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, https://www.xinhuanet.com