Буудлагын спортын олимп, дэлхийн аваргуудын халз тулааныг энэ сарын 17-нд Монголын буудлагын спортын холбооноос зохион байгуулахаар болжээ. Халз тулааныг  Монгол Улс олимпийн наадмаас буудлагын спортын төрлөөр медаль хүртсэний 25 жилийн ойд зориулж байгаа юм. 

Халз тулаанд  буудлагын спортын домог болсон аваргууд оролцохоор болжээ. Тухайлбал олимпийн хошой алт, гурван хүрэл медальт, дэлхийн хошой аварга Болгар улсын тамирчирин Мария Гроздева, олимпийн алт, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн тамирчин Нино Салуквадзе, олимпийн аварга, олимпийн гурван мөнгө, нэг хүрэл медальт Сербийн тамирчин Ясна Секарич, олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга Д.Мөнхбаяр нарын шилдгүүд цэц мэргэнээ үзэх юм.

Энэ үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт  О.Гүндэгмаа, Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хошой хүрэл медальт Д.Мөнхбаяр нарын спортын замналын үзэсгэлэн "Бльюмон" үзэсгэлэнгийн танхимд гарах юм