"Өглөө сэрэх бүртээ амьд, эрүүл саруул байгаа гэдэгтээ талархах хэрэгтэй. Хэрэв та талархах шалтгаан олж харахгүй байгаа бол асуудал өөрт танв байна гэсэн үг" – Текумсе

Өглөөний дадал зуршил нь хортой ч бай, эрүүл ч бай бидний бүтэн өдрийн байдлыг тодорхойлж байдаг. Та эрүүл өглөөний зуршилтай болсноор таны өдөр тэр чигтээ сайхан өнгөрөх болно. Харин хортой зуршил нь сайхан өдрийн эхлэл болж чадахгүй. Хэдий сайн унтаж амрах нь таны өдрийг ямар болж өнгөрөхийг тодорхойлдог ч гэсэн өглөөний зуршил маш чухал. Энэхүү нийтлэлээр танд тус болохуйц өглөөний 6 зуршилыг хүргэж байна. 


#1. Ухаалаг гар утсыг хол тавь.

Ухаалаг гар утасны оронд өөрийн хүсэл, зорилго, ажлын төлөвлөгөө гэх мэтийг бичиж тэмдэглэж байх дэвтэртэй бол. Хэрэв унтахын өмнө эсвэл өглөө сэрсэний дараа таны толгойд ямар нэгэн гайхалтай санаа төрвөл мартахаасаа өмнө тэмдэглэж авах нь зөв юм.

Дэвтэрээ орныхоо ойролцоо хадгалж, үе үе бичиж тэмдэглэсэн зүйлсээ эхнээс нь уншиж байх хэрэгтэй. Энэ нь танд эерэг энерги төрүүлж, сөрөг бодлуудыг холдуулахад тус болно.


#2. Бясалгал хий.

Бясалгал нь сэтгэл хөдлөл, сэтгэлийн амар амгаланг олоход эерэг нөлөө үзүүлдэг. Харвардын их сургуулийн шинжлэх ухааны судалгаагаар бясалгал хийх нь хүнийг эерэгээр сэтгэхэд тус болохоос гадна анхаарал сэрэмжтэй, илүү үр бүтээлтэй байхад тус болдог гэдэг нь батлагджээ.

Бясалгал хийхдээ заавал бүтэн цаг суух хэрэггүй. Өглөөд 5-15 минутыг бясалгал хийхэд зориулахад хангалттай юм.


#3. Дүрслэх.

Бясалгалтай адилхан дүрслэл нь маш олон давуу талтай. Дүрслэх гэдэг нь өөрийн оюун санаандаа ямар нэгэн зүйлийг төсөөлөн бодох юм. Та өөрийн өдрийг хэрхэн яаж өнгөрөхийг төсөөлнө.

Жишээлбэл, та ажилдаа яаж явах, хүмүүстэй хэрхэн харьцах, өдрийн турш юу хийх зэргийг бодож төсөөлөх юм. 


#4. Бүлээн юм уух.

Та уух ямар зүйл сонгох нь чухал биш хэдий ч өглөөд цай, нимбэгтэй ус уух нь тохиромжтой. Уух зүйлийнхээ амтыг сонжихоос илүүтэй ууж байгаа зүйл тань таны бие махбодид орсноор ямар нөлөө үзүүлэх вэ гэдэгт анхаар.


#5. Орноосоо зөв босох.

Маш олон хүн өглөөд босох дургүй байдаг. Энэ нь хамгийн түрүүнд хүн орноосоо яаж босох вэ гэдгийг анхаардаггүйг харуулж буй. Танд орноосоо зөв босох чухал мэт санагдахгүй байгаа боловч хэрхэн орноосоо босох нь таны өдөр хэрхэн өнгөрөхөд нөлөөлөх хүчин зүйл юм.

Яаж босох вэ гэж үү? Баруун тал руугаа харж хэвтээд, дараа нь сууж буй байрлал эзлээд, хөлөө газар тавьсны дараа нуруу тэгш удаан босоорой. Энэ арга нь зүрх, нурууны ачааллыг тайлахад тус болдог.


#6. Эрүүл өглөөний цай бэлтгэх.

Өглөөний цай бол бүтэн өдрийн хамгийн чухал хооллолт бөгөөд таны биед хамгийн чухал нөлөө үзүүлдэг зүйл. Өглөөний цайг ууснаар та бүтэн өдрийн энергиэр цэнэглэгдэж, сэтгэл санаа өөдрөг өдрийг эхлүүлнэ.

Өнөө үед та интернэтээс маш олон төрлийн эрүүл хооллолтын жор олох боломжтой. Тиймээс хүссэн эрүүл хоолоо хийж бэлтгээд, хооллохдоо анхаарлаа төвлөрүүлж, тухтай сууж, хоолоо удаан зажилж, гайхалтай амтыг нь мэдэрч идээрэй.