Долоодугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хангайн бүсийн зуны уралдаан Булган аймагт, Төвийн бүсийнх Орхон, Зүүн бүсийнх Сүхбаатар, Говийн бүсийнх Дорноговь аймагт болно.

Уралдааныг өндөр түвшинд зохион байгуулж, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарахыг аймгуудын Засаг дарга нар, Монголын морин спорт, уяачдын холбоонд даалгав. 

 


Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс