Нийгмийн сүлжээгээр танилцаж цаашлаад гэр бүл зохиосон хосууд ч цөөнгүй. Яах аргагүй орчин үеийн амьдралын энэхүү хэв маягийг буруугаар ашиглагчдыг скамерууд гэдэг. Зүс царайгаа харалцаагүй ч тэдний үгэнд итгэсэн мянга мянган бүсгүйчүүд эдийн засаг, эд мөнгөөр хохироод зогсохгүй аюулд ч өртөж байна.

Тэд анх өөрийгөө танилцуулахдаа хүндлэл төрүүлэхүйц ажил мэргэжилтэй гэдгээ хэлдэг. Жишээ нь АНУ-ын цэргийн хүчинд алба хаадаг эсвэл хурандаа цолтой, цэргийн эмч, сэтгүүлч, шинжээч гэх мэтээр худлаа ярина. Үүний дараа танилцсан бүсгүйдээ байнга урмын үг хэлж, уулзвал хэрхэн романтиклах тухайгаа ярьдаг ажээ. Эхэн үедээ огт хараагүй хүнээсээ халгасан бүсгүйчүүд хариу өгөхгүй удвал хэд хоногоор холбо барихгүйгээр хэсэг сураг алдарна. Энэ бол тэдний дасгах техник юм. Заримдаа тэд романтик яриагаа ажил хэрэг болгож тэнд уулзацгаая гэж болзоо тогтоох нь элбэг талаар энэхүү хэргийг хохирогчид өгүүлсэн байна. Харин уулзах газраа очингуут " Уучлаарай, тусгай ажил гарчихлаа. Миний үлдээсэн цүнхтэй зүйлийг аваад хил гарч бай. Буудал захиалчихсан, тэнд уулзацгаая" гэдэг. Уран үгэнд нь хууртсан бүсгүйчүүд итгэж хил гарч яваад цаазын ял сонссон нь олон. Учир нь тэд уулзах биш анхнаасаа хар тамхи зөөлгөх зорилгоор компьютерийн араас ажиллаж буй троллууд юм.

Уг залиланд өртсөн тусгай комисс хүртэл АНУ-д бий. АНУ-ын зэвсэгт хүчний албан ёсны сайт www6army.mil. сайт дээр дээр хохирсон хүмүүс мэдээллээ илгээхийг уриалсан байдаг. Ихэнх луйварчид  romancescam.com  сайтад бүртгэлтэй байх нь бий.

Тэднийг таних арга

-Үргэлж уран үгээр магтаж сайшаана

-Завгүй гэнэтийн дуудлаганд явлаа гэж худал ярина.

-Бага насныхаа тухай ярианаас аль болох татгалздаг.

-Асуусан асуултад хурдан хариулахгүй. Учир нь тэд гүүгэлдэж байгаа хэрэг.


Эх сурвалж: https://www.ajc.com/