Хайраа илэрхийлэхийн тулд залуучуудын хийдэг зарим үйлдэл нь эсрэгээрээ найз бүсгүйнхээ дургуйцлыг хүргэдэг гэдгийг мэддэг бол эрчүүд энэ үйлдлүүдээ давтахгүй л байсан болов уу. Тэдний зүрх сэтгэлийг татахын оронд харин ч өөрөөсөө түлхдэг дараах үйлдлүүдийг залуу та олж мэдсэнээр алдаагаа дахин давтахгүй байх боломжтой. 


1. Гоёл чимэглэл худалдаж авах 

Эмэгтэйчүүд гоёл чимэглэлд дуртай. Гоёл чимэглэл худалдаж авч өгч байхад яагаад сэтгэлээр унах юм бэ гэж та бодож магадгүй. Гэхдээ хосын харилцааны зөвлөгч доктор Трейси Томасын хэлснээр “Эмэгтэйчүүд гоёл чимэглэлдэ онцгой анхаардаг. Хэрвээ та найз бүсгүйнхээ юу сонирхдог болон ямар гоёл зүүх дуртайг нь анхааралгүйгээр бэлэг сонговол таныг мэдрэмжгүй нэгэн болохыг илтгэнэ. Мөн найз бүсгүйнхээ сэтгэлийг гонсойлгодог” аж. Тиймээс гоёл чимэглэл сонгохоосоо өмнө алт, мөнгөн эдлэлийн алинд нь дуртай болох мөн том, жижиг  ямар хэмжээтэйг нь ажиглах хэрэгтэй. 


2. Түүний асуудлыг шийдэхийг оролдох 

Хэрвээ түүний асуудал нь гоожсон усны цорго, өлгөхөд хэцүү зураг, аалз л биш бол та түүний асуудлыг шийдэх гэж оролдох хэрэггүй.  Эрэгтэй болон эмэгтэй хүмүүс энэ тал дээр маш их ялгаатай байдаг талаар сэтгэл судлаач, доктор Винита Мехта хэлсэн байна. Эмэгтэй хүн сэтгэлээр унасан үедээ бусадтай сэтгэлээ хуваалцах ба өөрийн мэдрэмжийг хэн нэгэн сонсохыг хүсдэг. Тухалбал, Таны бүсгүй ажил дээрээ хамтрагчтайгаа юмуу найзтайгаа асуудалтай байгаа бол шийдэл гаргахад нь туслахын оронд чиний хийх ёстой зүйл бол түүний үгийг сонсож, (хааяа) зөвшөөрч буйгаа илэрхийлэх хэрэгтэй. 


3. Түүнийг бэлгүүдээр дарах 

Хааяадаа нэг сарнай эсвэл хүзүүний зүүлт өгөх нь байх л зүйл.  Гэхдээ байнга хувцас, гоёл чимэглэл, үнэртэн бэлэглэхээс гадна “чамайг санаж байна” гэсэн мессежээр булах нь ухаалаг үйлдэл биш юм.  Тэд хэд хэдэн шалтгаанаар дургуйцэх болно. Хэрвээ найз бүсгүй тань өөрийн гэсэн эрхэлсэн ажилтай, санхүүгийн хувьд өөрийгөө аваад явах боломжтой бол энэхүү үйлдэл нь хяналтандаа байлгах гэсэн мэдрэмж төрүүлэхээс гадна хариу болгон юу өгөхөө мэдэхгүй дарамттай байдалд түүнийг оруулдаг. Ямар ч эмэгтэй хосын харилцаанд нэг алхам хойно хоцрохыг хүсэхгүй.


4. Шүршүүрт урилгагүйгээр дайран орох 

Магадгүй найз бүсгүй тань ажлаасаа хоцрох гээд үсэндээ ангижруулагч түрхэн, хөлний үсээ ваксдах гэж байхад дайран орвол энэ нь бүдүүлэг хэрэгт тооцогдно. Хосын харилцаанд ч гэсэн бие биедээ хувийн орон зай өгөх нь чухал байдаг бөгөөд тохиромжтой цагийг олох нь ухаалаг алхам болно. 


5. Түүнийг тогтмол шалгах 

Түүнийг хүргэж өгөөд гэртээ орсон эсэхийг шалгах нь байж болох зүйл. Эмэгтэйчүүд аюулгүй байдалд санаа тавихад дургүйцэхгүй. Харин тогтмол түүнийг хаана байгааг нь асуух, эсвэл хэзээ буцаж ирэхийг нь шалгааж эхлэхэд тэр ундууцах болно. Доктор Кларкийн хэлснээр “Энэ нь хайр, халамж, анхаарлаа илэрхийлж байгаа хэлбэр боловч түүнийг хяналтдаа байлгах гэсэн оролдлого юмуу хардалттай андуурагдах магадлалтай. Хэт их анхаарал халамж нь түрэмгий мэт мэдрэмж төрүүлдэг. Хэрвээ найз бүсгүй тань өөрөө хэлээгүй, эсвэл гэнэтийн шаардлага (гэрт нь гал гарах зэрэг) гараагүй бол түүнийг шалгах хэрэггүй" гэж зөвлөж байна.



Эх сурвалж: https://www.menshealth.com/