УИХ-ын нэр бүхий 10 гишүүн “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, энэ сарын 02-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Тодруулбал, Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэж, амрах баярын өдөр болгох хуулийн төсөл өргөн барьсан юм.

Тус хуулийн төслийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ. /Хуралдааны талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу/

Тус хуулийн төслийг санаачлан боловсруулсан УИХ-ын 10 гишүүн:

  1. Д.Оюунхорол, 
  2. Н.Амарзаяа, 
  3. Б.Бат-Эрдэнэ, 
  4. Д.Лүндээжанцан, 
  5. Ж.Мөнхбат, 
  6. Г.Мөнхцэцэг, 
  7. Х.Нямбаатар, 
  8. Ш.Раднаасэд, 
  9. Д.Тогтохсүрэн, 
  10. Д.Тэрбишдагва

Уг хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа аж.