Алдарт Burberry брэндийн талаар Dailymail сайт ингэж бичжээ.

  • Burberry нь хямд үнээр борлуулахаас зайлсхийхийн тулд жил бүр бараг 30 сая фунт хувцасыг шатааж устгалд оруулдаг.
  • Алдартай хувцасны брендийн 1,450 фунт стерлингийн цув болон шалгарсан судал нь уг брэндийн нэрийн хуудас болдог.
  • Өнгөрсөн таван жилийн хугацаанд 90 сая фунт стерлингийн бүтээгдэхүүнүүдийг устгасан байна.
  • Burberry-ийн уг арга нь хувцасыг хямд худалдаалагдахаас сэргийлсэн салбарын туршлага хэмээсэн байна.

Их Британийн загварын хувцасны брэнд Burberry энэ жил 28 сая фунт стерлингийн борлогдоогүй хувцасыг устгажээ. Учир нь “саарал” зах зээлд худалдагдан “буруу” хүмүүс худалдан авахаас болгоомжилсон аж. 

Дээд зэрэглэлийн тус хувцасны брэнд нь 1,450 фунт стерлингээр үнэлэгддэг цуваараа алдартай. Уг брэндийн борлуулалт унаснаас хаягдлын дүн 50 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд 90 сая фунт стерлингийн хувцас устгалд орсон нь тус брэндийн хувьцаа эзэмшигчидийг сэтгэл дундуур үлдээсэн байна. Тэд уг хувцасыг яагаад хувийн хөрөнгө оруулагчдад санал болгоогүйг гайхаж байна гэжээ.

Forbes сэтгүүл  Burberry брэндийг 9.6 тэрбум фунт стерлингээр үнэлсэн байна. Тэд зарагдаагүй хувцасаа шатаадагаа хүлээн зөвшөөрсөн ч, эрчим хүчийг ашиглахын тулд тусгай шатаах мэргэжилтэнгүүдтэй хамтран ажиллах хэрэгтэй гэж Times мэдэгджээ.

Тус брэндээс гадна, Шведийн Н&М брэнд зарагдаагүй хувцасуудаа устгалд оруулдагаа хүлээн зөвшөөрсөн байна.



Эх сурвалж: Dailymail