Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймэр нэлээн гарч байна.

Өчигдөр гэхэд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Бууралын шивэрт” гэдэг газар түймэр гарч урьдчилсан байдлаар 42 га ойн талбай шатсан талаар ОБЕГ мэдээллээ.

Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 24 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 43 иргэн, 4 автомашин, 8 мотоцикл, 4 морь, нийт 67 хүн, 5 автомашин, 8 мотоцикл, 4 морьтой ажиллажээ. 

Галыг 3 хоног ажиллаж унтраасан бөгөөд орон нутгийн 10 иргэн манаж байна гэв.

Ой хээрийн түймрийн дийлэнх хувийг хүний буруутай үйл ажиллагаа, машин техникийн бүрэн бус байдал, яндангийн оч баригчгүй байх зэргээс шалтгаалж байгаа юм.