Монголын үндэсний бөхийн холбоо Ticket.mn-тэй албан ёсоор хамтран ажиллахаар болж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. 

Тус гэрээнд МҮБХ-ны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр, ticket.mn-ийн менежер Г.Ариунбилиг нар өнөөдөр гарын үсэг зурав. 

Энэхүү хамтын ажиллагаа эхэлснээр үзэгчид Монгол бөхийн өргөөнд болох бөхийн барилдаанууд болон бусад урлагийн тоглолт, үзвэр үйлчилгээний тасалбарыг онлайнаар захиалан авч, цаг заваа хэмнэх бүрэн боломжтой болох юм. 

Өмнө нь бөхийн барилдаанд суудлын дугаар харгалзалгүй, дурын суудалдаа сууж үздэг байсан бол үүнээс хойш тасалбар бүр суудлын дугаартай болж буйгаараа онцлог юм.


Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо