"Олон улсын монгол бөхчүүдийн Алтан бүс" барилдаан энэ сарын 22-нд БНХАУ-н Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос хотноо зохион байгуулагдаж буй.

Энэ жилийн наадамд Улсын аварга Н. Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Улсын харцага Т. Баасанхүү, О. Хангай, Н. Золбоо тэргүүтэй бөхчүүд оролцохоор Ордосыг зорьжээ. 

Уламжлал болон зохион байгуулагдаж буй тус наадам бооцоо өндөртэй гэдгээрээ алдартай. Өмнө нь "Алтан бүс"-ийн түрүүг Улсын хүчит арслан Б.Ганбат, Улсын аварга Ч.Санжаадамба нар авч байсан удаатай билээ.