Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллээ хийж байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа:

Эхний хоёр сарын дотор COVID 19 халдвартай хүний тоо 100 мянга болсон. Гэтэл сүүлийн 2 хоногийн дотор даруй 100 мянгаар нэмэгдлээ. Энэ үед эмнэлэгийн тусламж үйлчилгээ сул хөгжсөн улс орнуудад туслахгүй бол дэлхий даяар аюул нүүрлэнэ. НҮБ-аас ядуу буурай орнуудыг дэмжих зорилгоор 2 тэрбум төгрөгийн төсөвтэй төсөл хэрэгжүүлж эхлээд байна.

Улс орнуудад өгч буй гол зөвлөгөө нь халдварыг эрт оношлох, илрүүлэх юм. Гэхдээ улс орнууд дангаасаа биш хамтдаа энэ вирусийг ялан дийлнэ. Ханиалгах, найтаалгахдаа хүнээс хүнд агаар дусал, ахуйн хавьтал, халдварлагдсан зүйлээр дамжин COVID 19 халдварлаж байна.

Иймээс хүний гар хүрсэн зүйлийг арчиж цэвэрлэх нь вирусийн тархалтыг зогсоох хамгийн хялбар арга гэж үзсэн.