Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт маргааш, их дээд сургуулийнх ирэх даваа гарагт болно.
Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "ЦУОШГ-аас ирэх 9 дүгээр сарын 1-ний өглөө усархаг бороо орно гэсэн мэдээ ирүүлсэн. Тиймээс цаг агаарын байдлыг харгалзаж хичээлийн шинэ жилийн нээлт буюу "Эрдмийн баяр"-ыг нийслэл даяар 9 дүгээр сарын 1-н буюу бямба гарагийн 14.00 цагаас хийхээр боллоо. Үүнтэй холбоотой албан бичгийг нийслэлийн бүх сургуулиудад хүргүүлсэн.
9 дүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлт болох бөгөөд 9 дүгээр сарын 3-н буюу даваа гарагаас албан ёсоор хуваарийн дагуу хичээл орно. Харин их, дээд сургуулиуд энэ сарын 3-нд буюу даваа гарагт хичээлийн шинэ жилийн нээлтээ зохион байгуулна" хэмээв.