Олон улсын хэмжээнд тэмдэглэдэг "Дэлхийн Автомашингүй өдөр"-өөр иргэдэд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх, “Өртөөт марафон”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж Монгол улсаа олон улсад сурталчлах зорилгоор “ҮЗЭСГЭЛЭНТ УЛААНБААТАРЫН ЦОМ” нэг бүс нэг зам МОНГОЛ-ХЯТАДЫН өртөөт марафоныг нийслэл Улаанбаатар хотноо 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 4 ангиллаар зохион байгуулах бөгөөд нэг баг 2 хүнээс бүрдэнэ.

Та бүхэн дараах ангилал тус бүрд оролцох боломжтой. Үүнд:

  • А хэсэг буюу “Сурагчид” ангилалд: 14-17 насны 2 сурагчдаас (эрэгтэй 1, эмэгтэй 1) бүрдсэн холимог баг;
  • B хэсэг буюу “Залуучууд” ангилалд: 18-34 насны 2 иргэдээс (эрэгтэй 1, эмэгтэй 1) бүрдсэн оюутан, залуучууд, ажилтан, албан хаагчид, гадаад иргэдээс бүрдсэн холимог баг;
  • C хэсэг буюу “Ахмадууд” ангилалд: 55 наснаас дээш насны иргэдээс (эрэгтэй 1, эмэгтэй 1) бүрдсэн холимог баг;
  • D хэсэг буюу “Нээлттэй” ангилалд: 35-54 насны ангилалд гэр бүл (эхнэр, нөхөр), гадаадын иргэдээс бүрдсэн (эрэгтэй 1, эмэгтэй 1) холимог баг; оролцоно.

Багийн бүртгэлийг burtgel.sport.gov.mn сайтаар болон Спортын төв ордны I давхрын хурлын танхимд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 11.00 цагт эхэлж, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 17.00 цагт хаана. Бүртгэлд багийн гишүүд нь өөрийн биеэр ирж, үнэ төлбөргүйгээр бүртгүүлнэ.

  • Оролцогчдын энгэрийн дугаарыг 2018 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдрийн 08.30-17.30 цагт Спортын төв ордны 4 давхрын хурлын танхим, IY давхрын 403 тоот өрөөнөөс тус тус олгоно. 
  • Бүртгүүлсэн багийн гишүүд нь: 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 07.00-09.00 цагт Сүхбаатарын талбайд байрласан бүртгэлийн асраасөртөөний маршрут, чипийг хүлээн авснаар бүртгэлээ баталгаажуулна. 
  • Шагнал урамшуулал: Ангилал тус бүрт эхний 3-н байрыг шалгаруулан медаль, өргөмжлөлийг I байрт Гадаадад аялах эрхийн бичиг, II байрт Бэлтгэлийн хослол, III байрт Тэмцээний хослолын хамт гардуулна.
  • Тусгай шагналаар: "Шилдэг дэмжигч байгууллага"-2, "Шилдэг хандивлагч байгууллага"-1, "Шилдэг зохион байгуулагч байгууллага"-1, тус тус шалгаруулан урамшуулна. Мөн оролцогч тус бүрт Батламж олгоно.

 

Холбогдох мэдээллийг 80060009, 96658765, 99178373 тоот утсаар лавлах боломжтой гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.