Канадын покерчин Скот Велебах нь Багаммийн арал дээр болдог тэмцээнээс хожсон $671,240 доллараа сайн үйлсэд хандивлаж ард түмний баатар нэртэй болжээ.

Тэрбээр бага залуугаасаа бурхны шашин шүтэж ирсэн бөгөөд зав чөлөөтэй үедээ төвд, санскрит хэлнээс судар ном орчуулдаг нэгэн.

Өдгөө 67 настай  Скот Велебах буддын шашны байгууллагаас гадна сайн үйлсийн байгууллагад хожлын мөнгөө хандивладаг аж.

Яагаад покер тоглодог юм бэ гэсэн асуултад тэрбээр "Энэ бол өөрийн оюун санааны там диваажин хоёртой тоглох боломж" гэж тайлбарлажээ. Учир нь покер тоглох үед итгэл найдвар, айдас хүйдэс хэрхэн савлаж байгааг мэдэрч алдаж онож дэнсэлдэг. Нэг ёсондоо энэ бол покерийн ширээ дээрх бясалгал хэмээн тэрээр ярьж байна.