Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрладаг Будда виста хотхон дахь Asiana ресторанд гал гарчээ.

Дуудлагаар тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км зам туулан 12:38 цагт очиж 40 минут ажиллаж галыг унтраасан байна.

Түймрийн улмаас “МJS-Азайна” ХХК-ийн 5х9 метрийн хэмжээтэй гал тогооны өрөө, 5х12 метрийн хэмжээтэй агуулахын өрөө шатжээ. 

Тухайн үед 23 настай эмэгтэй бага зэрэг угаартсан байсныг аврагчид эсэн мэнд гаргаж Нийслэлийн түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.