Bring the Soul: The Movie бол Trafalgar Releasing сүүлчийн бүтээл бөгөөд Bangtang Boys хамтлагийг Love Yourself аялан тоглолтоо Парист өндөрлүүлэхээр нь тоглуулах ажээ. Кинонд хамтлагийн дэлхий дахинаа хийсэн аялан тоглолт, хувийн амьдрал, тайзны арын мөчүүдийг харуулах гэнэ. 

BTS 2018 онд Burn the Stage the Movie, 2019 онд Love Yourself in Seoul нэртэй хоёр кино гаргасан. Удахгүй гарах киног Пак Жун Со найруулж, Big Hit Entertainment продюсерлэж, RM, Jin, Jungkook, J-Hope, Suga, V нар оролцох юм байна. 

“Тус хамтлагийн шүтэн бишрэгчид болох “армид” шинэ уран бүтээл хүргэж олон улсын кино театруудад нэгтгэх гэж байгаадаа баяртай байна. Тэд хайртай хамтлагийнхаа аялан тоглолтыг зөвхөн тайзнаас биш, бэлтгэл ажлаас эхлээд бүх л талыг нь үзэх болно ” гэж Trafalgar Releasing компанийн гүйцэтгэх захирал Марк Алленби хэлбээ. 

Bring the Soul: The Movie наймдугаар сарын 7-нд нээлтээ хийх товтой байна.