2021 оны Грэммийн шагналд нэр дэвшигчдийн жагсаалтыг өчигдөр танилцуулсан. Энэхүү жагсаалтад  К поп урсгалын шилдэг төлөөллийн нэг BTS хамтлаг нэр дэвшжээ.

Тэдний сүүлийн уран бүтээл "Dynamite" нь шилдэг поп хослол төрөлд Леди Гага, Тайлор Свитф нарын хамт нэр дэвшээд байна. Тус хамтлаг энэ тухайгаа твитер хуудастаа мэдэгджээ.

K поп эксперт Жефф Бенжамин энэ талаар "Энэ бол тэдний хувьд маш урт удаан хугацаанд хүсэн хүлээсэн зүйл юм" хэмээн жиргэжээ.

Өмнөд Солонгосын к-поп хөгжмийн урсгалын BTS хамтлагийн “Dynamite”-ийг 24 цагийн дотор 100 гаруй сая хүн үзэж, Youtube платформ дээр хамгийн олон хүн үзсэн дебют дуу болсон билээ. Одоогоор тус дуу 639 сая 543 мянга гаруй үзэлттэй байгаа юм.

Мөн “Dynamite” нэртэй уран бүтээл Америкийн “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтыг тэргүүлж, түүхэн амжилтын эзэд хэмээн бичигджээ.