СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлагийн цомог “Billboard”-ын шилдэг 200 цомгийн жагсаалтад нэг жилийн турш бичигдсэнээр БНСУ-ын уран бүтээлчид дундаа шинэ амжилтыг тогтоосон байна.

Уг хамтлагийн “Love Yourself: Answer” нэртэй цомог даваа гарагт “Billboard”-ын шилдэг цомгуудын жагсаалтын 165 дугаарт бичигдсэнээр 52 долоо хоногийн турш тасралтгүй уг жагсаалтад багтсан амжилтыг үзүүлжээ. 

Billboard” цахим хуудсанд “Nielsen Music” төвийн мэдээллийг иш татан уламжилснаар, “Love Yourself: Answer” цомог 1.1 сая гаруй ширхэг худалдаалагджээ. Түүнчлэн “BTS” хамтлагийн “Map of the Soul: Persona” цомог шилдэг 200 цомгийн жагсаалтад мөн бичигдэж байгаа аж. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг