2017 оны 11 дүгээр сард Азийн хөгжлийн банк (АХБ) Монгол Улсын Засгийн газарт Эдийн засгийн хүндрэлтэй үеэр Боловсролын чанарыг сайжруулах болон боловсролын чанарыг дэмжих төсөл хэрэгжүүлэхэд зориулан 50 сая ам.долларын зээл олгосон. 

Төсөл өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд (i) Улаанбаатар хот болон зарим аймгууд дахь сургууль болон цэцэрлэгийн элсэлтийн бууралтыг багасгах (үр дүн 1); (ii) дуусгаагүй сургалтын хөтөлбөрийг шинэчлэн гүйцээх болон үүнтэй холбоотой үнэлгээний тогтолцоог шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх (үр дүн 2); (iii) шинэ сургалтын хөтөлбөрийг дагалдан гарах заах аргын болон сурагчдын сургалтын материалыг  хангаж өгөх (үр дүн 3); (iv) шинэ сургалтын хөтөлбөрт нийцүүлэн багш, менежерүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, тэдэнд хийгдэх үнэлгээнүүдийг сайжруулах (үр дүн 4); (v) боловсролын үйлчилгээг төлөвлөх, удирдан зохион байгуулах тогтолцоог бэхжүүлнэ (үр дүн 5).

Жолооч (45 хүн/сар) нь Төсөл хэрэгжүүлэх нэгжид бүтэн цагаар ажиллана.   

А.Ажлын цар хүрээ

(i)         Төслийн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг ханган ажиллах;

(ii)        Аялалын өмнөх болон дараах шалгалт хийж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ажиллах;

(iii)   Шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэлд жижиг засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэх чадвартай байх;

(iv)       Тээврийн хэрэгслийн засвар, арчлалтын хугацааг төлөвлөн хэрэгжүүлж, тайлагнах;

(v)        Шатахууныг цаг тухайд нь цэнэглэх;

(vi)       Аялалын болон бусад бүртгэлийг бэлтгэж хөтлөх;

(vii)    Төслийн зохицуулагч болон бусад ТХН-ийн ажилтнуудад бичиг баримт олшруулах, зураг авах, видео бичлэг хийх, оффисуудын жижиг хэмжээний засварын ажил болон бусад сургалт, семинар зэрэг арга хэмжээг зохион байгуулалахад туслах зэрэг бусад үүрэг хариуцлагыг хүлээнэ.

Б. Ур чадвар болон туршлагад тавигдах шаардлага

Ажилд горилогч нь дор дурьдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Хүчин төгөлдөр жолооны үнэмлэх болон бусад шаардагдах зөвшөөрлүүдтэй байх;
  • Ижил төстэй байгууллага, олон улсын санхүүжилттэй төсөл хөтөлбөрт жолоочоор ажиллаж байсан 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай;
  • Ярианы англи хэлний зохих түвшний мэдлэгтэй;
  • Цаг барих, зохицуулах ур чадвар, сахилга бат өндөртэй, харилцааны соёлтой, ёс зүйтэй;

В. Ажилд горилогч дор дурьдсан материалуудыг ирүүлнэ.

  • Тухайн албан тушаалд өргөдөл гаргаж буй шалтгаан болон ажил горилогчийн туршлага, ур чадвар нь ажлын байрны шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж буйг тайлбарласан захидал (хамгийн ихдээ 2 хуудас);
  • Намтар;
  • Өмнөх ажил олгогчийн тодорхойлолт;
  • Диплом, сертификат болон холбогдох бичиг баримтын хуулбарууд.

Дээр дурьдсан баримт бичгийг битүүмжилсэн дугтуй (хандаж буй ажлын байрны нэрийг тодорхой бичнэ)-д хийж, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цаг 20 минутаас өмнө дор дурьдсан хаягаар биечлэн ирүүлнэ үү. Ирүүлсэн материалыг буцаан олгохгүйг анхаарна уу.

Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчдыг ярилцлагад дуудах бөгөөд ярилцлагад ажлын туршлагыг нотлох баримт бичиг болон диплом, гэрчилгээ болон холбогдох бичиг баримтын эх хувийг авчирна.

Холбоо барих мэдээлэл:

Н.Урантөгс

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны мэргэжилтэн

Монгол Улс, Улаанбаатар хот, Бага тойруу-44,

Засгийн газрын 3-р байр, 5 давхар, 516-8  тоот өрөө

Утас: 7012-0940

Цахим шуудан: urantugs@mecs.gov.mn


Эх сурвалж: БСШУСЯ