Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралт өнгөрсөн даваа гарагаас эхэлсэн.

Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бүх ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 20-ныг дуустал 4-н долоо хоног амарна.

Харин нийслэлийн сургуулийн:

  • I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал 7-н долоо хоног
  • VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг дуустал 6-н долоо хоног тус тус амрах юм.

Сурагчдын 2 дугаар улирлын амралт эхэлж буйтай холбогдуулан БСШУСЯ-наас амрах хугацаанд нь сурагчдад зориулсан контент бэлтгэн хүргэхээр төлөвлөж буй аж.

Тухайн контентаа ямар байдлаар сурагчдад хүргэх талаарх тодорхой шийдвэрийг ирэх I сард гаргах юм байна.