БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг яамны албан хаагчдыг мэргэшүүлэх, хариуцлагатай ёс зүйтэй байлгахад чиглэсэн “Ажил эрчимжүүлэх, хариуцлагажуулах талаар авах арга хэмжээний тухай” А/70 тоот тушаалыг 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр гаргалаа. 

Тушаалд энэ хөгжүүлэх чиглэл, Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах, тухай” 258 дугаар тогтоол, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр батлагдсан албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор 12 төрлийн арга хэмжээ авахыг тусгасан байна. 

*Тухайлбал, Яамны албан хаагчдын мэргэшсэн, ажлын өндөр ур чадвартай, ёс зүй, харилцааны соёлтой, эрх зүйн мэдлэгтэй, салбартаа манлайлагч байдлыг дэмжсэн сургалтыг үе шаттай зохион байгуулах 

*Яамны албан хаагч бүр эрхэлсэн ажилдаа мэргэших, хариуцлагатай хандах, хууль дээдлэх, шударга, шуурхай, идэвхтэй, ил тод, хамтран ажиллах, салбарын байгууллагыг удирдлагаар хангадаг байх зарчмыг мөрдүүлэх 

*Сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас баталсан албан даалгавар, тогтоол, чиглэлийг хэрэгжүүлэх талаар яамны гүйцэтгэлийн төлөвлөгөө, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод тусгайлан заалт оруулж, биелэлтийг чанаржуулах арга хэмжээ авах тухай дээрх тушаалд тусгажээ.

Тушаалд дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг БСШУС-ын Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг дэд сайд Г.Ганбаярт үүрэг болголоо