УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг санаатай хөнөөсөн хэмээн ял сонссон Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийг анхан шатны шүүх хүлээн авчээ.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1, 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. 

Нэр бүхий 9 холбогдогчтой эрүүгийн хэргийг Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019.06.25-ны буюу өнөөдөр хүлээн авчээ.