Теле хичээл хэрхэн үргэлжлэх, ЭЕШ-ыг хэзээ, яаж зохион байгуулах, сургуульд элсэн орох 6 настнуудыг хэрхэн бүртгэх талаар эцэг, эхчүүдээс ирсэн түгээмэл асуултуудад Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хариулт өглөө.

- Теле хичээлийн цагийн тоо, телевизээр нэвтрүүлэх өдрийн тоог бууруулж, багш, сурагчийн ачаалалд зохицуулалт хийсэн. Теле-цахим хичээл-бие даах материалыг давхардуулж хүүхдэд ачаалал өгөхгүй байхыг чиглэл болгосон.

- ЭЕШ-ын бүртгэлийг 05 дугаар сарын 05-ныг хүртэл сунгасан. ЭЕШ-ыг 2021 оны 07 дугаар сарын 01-04-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулна.

- 2021-2020 оны хчиээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэх 6 настнуудыг бүртгэл болон бусад нэмэлт элсэлтийг 2021 оны 8 дугаар сард зохион байгуулна. Бүртгэлийн уламжлалт болон цахимаар хослуулан явуулна.

- Нийслэлийн багш нарыг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулсан. Орон нутгийн багш нарыг хамруулж эхэлсэн.