Өнөөдөр Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын эмчилгээнд хандив цуглуулах VIP  тоглолт болох гэж байна. Рок, попынхон  Future Mongolia сан хамтран энэхүү үдэшлэгийг зохион байгуулж байгаа юм. Үдэшлэгт   рок попынхоноос гадна хийлч А.Дэлгэрцэцэг төгөлдөр хуурч Ами нар оролцож  Гэгээн алсад одох юмсан, Сэтгэлийн эгшиг зэрэг дан хөгжмийн сор болсон бүтээлүүдийг тоглох ажээ.

Мөн үзэгчдийн дунд түүний бүтээлүүдээс сорчлон зарим нэг гар бичвэрийг дуудлагаар худалдахаар болжээ. Тухайлбал 1973 оны "Сургууль минь баяртай"дууны эх бичвэр юм. Гарсан даруйдаа тэр цагийн залуусын сонсох дуртай дуу болж байсан гэдэг. Дууны үгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргал бичиж Монгол улсын гавьяат жүжигчин Г.Өлзий-Орших дуулж олны хүртээл болгож байсан юм.