Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын эмчилгээнд зориулсан хандивын үдэшлэг энэ сарын 26-ны өдөр болох гэж байна. Зохион байгуулагч нь “Ирээдүйн монголын сан хөмрөг” ТББ юм. Хандивын үдэшлэгийг рок, попын одод санаачилсан бөгөөд  зочдын тоо 300-гаар хязгаарлагдах ажээ. Тасалбар 150 мянган төгрөгийн үнэтэй, борлуулалт ч сайтай байгаа гэнэ. Энэ мэтээр хөгжмийн зохиолчид хаягласан сэтгэлийн өргөл хандив үргэлжилсээр байна. Тухайлбал Хөх Хотод суугаа Өвөр монголчуудинтэрнэтээр мэдээлэлээ цацаж хэдхэн хоногийн дотор 100 гаруй мянган юаны  хандив цуглуулсанаа хүргүүлжээ. Одоогийн байдлаар Б.Шарав гуай Бээжингийн Цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь харьцангуй сайжирч байгаа ажээ.