УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Б.Саранчимэг нарын гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан нь багагүй хэл ам татлаад буй.

Учир нь тус хуулийн төсөлд Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр "Ерөөл өргөх" хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулна. Энэ уралдааны хурдан морийг ослын даатгалд даатгуулсан арван дөрөв буюу түүнээс дээш насны хүүхэд унана" заалтыг оруулжээ. Уг заалтад үндэслэн ХЭҮК-оос Хүүхдээр хүйтний улиралд морь унуулж уралдуулахаар зэхэж байгаад харамсаж байна гэдгээ илэрхийлээд буй.

Тэгвэл уг хуулийн төсөлд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гарын үсэг зураагүй аж. Бусад гурван гишүүний гарын үсэгтэй төслийг өнгөрсөн тавдугаар сард УИХ-д өргөн мэдүүлжээ. Харин, Б.Саранчимэг гишүүн төсөл санаачлагчаас нэрээ дараа нь татсан сурагтай. Энэ өдрүүдэд шийдвэр гаргах, түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар ид ярьж буй. Учир нь эмэгтэйчүүдийн аливаад хандах хандлага, бүтээлч сэтгэлгээ, байгалиас заяасан нинжин сэтгэл, гоозүйн мэдрэмж нь бодлогын судалгаа, бодлого боловсруулах үйл явцад зайлшгүй шаардлагатай гэдэг.

Гэвч бодит байдал дээр Б.Саранчимэг гишүүн хүүхдийн эрхийг үл хүндэтгэсэн шийдвэр гаргаж хууль өргөн барьчихаад олны хэл амаас бэргэсэндээ ийнхүү нэрээ татахаар шийдэв. 

Ниргэсэн хойно хашгирав гэдэг шиг гэнэт ухаан орсон мэт нийгмийн сүлжээний дайрлагаар л шийдвэрээ өөрчилдөг эмэгтэй гишүүд байгаа цагт эх хүүхдийн эрхийг хамгаална гэдэг юу л бол.