Гэрлэлтээ цуцлуулаад байгаа Холливуудын алдарт жүжигчин Анжелина Жоли нөхөр Брэд Питтээ хүүхдийн тэтгэмж хангалттай төлдөггүй гэж буруутгажээ.
 
Жүжигчин бүсгүйн өмгөөлөгчийн мэдэгдэлд дурдсанаар, одоогоор Б.Питт ахиухан хэмжээний мөнгө нэг ч удаа төлөөгүй гэнэ. Калифорни муж улсын Лос Анжелас хотын дээд шүүхэд хандсан өргөдөлд жүжигчин А.Жоли хэдий хэмжээний мөнгө шаардлагатай болохоо дурдаагүй байгаа хэдий ч тэтгэмж төлүүлэх тухай шүүхийн шийдвэр гаргуулах бодолтой байгаа аж.  
 
Сануулан дурдахад, Анжелина Жоли “эвлэршгүй зөрчил”-ийн улмаас Б.Питтээс салах өргөдөл гаргасан нь 2016 оны 9 дугээр сард тодорхой болсон юм.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг