Чарлиз Терон, Брэд Питт нар болзож байгаа гэсэн сонирхолтой цуу яриа энэ долоо хоногт гараад байна. 

Sun сонины мэдээлснээр тэд олон жилийн өмнө Шон Пеннээр дамжуулан танилцсан. Брэд Питт болон Чарлиз Терон нар болзож эхлээд бараг нэг сар болж байгаа хэмээн тэдэндтэй ойр эх сурвалж мэдэгдсэн байна. 

“Тэд Шон Пеннээр дамжуулан найзууд болоод нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа ч саяхнаас тэдний харилцаа гүнзгийрсэн бололтой. Нэг долоо хоногийн өмнө тэд өөр өөр киноны нээлтэд оролцсон ч Лос Анжелсийн Chateau Marmont-д уулзсан байна" гэсэн мэдээлэл цацагдаад буй юм.

Хэрвээ цуу яриа үнэн бол Брэд Питтийн хувьд 2016 онд Анжелина Жолигаас албан ёсоор салах мэдэгдэл хийснээс хойшхи анхны харилцаа гэж хэлж болно. 



Эх сурвалж: https://www.elle.com