Нэрт жүжигчин Брэд Питт, Леонардо ДиКаприо нар "Once Upon A Time In Hollywood" кинонд тоглох гэж байгаа тухай Sony Pictures мэдээлэв. Тарантино шинэ кино хийх гэж байна гэсэн яриа эртнээс гарсан ч өнөөг хүртэл баттай мэдээлэл огт байгаагүй юм. Харин одоо киноны үйл явдал 1969 онд өрнөж, түүхэн алуурчин, гэмт бүлэглэлийн толгойлогч Чарльз Мэнсон болон түүний хохирогч, загвар өмсөгч Шэрон Тейтийн талаар өгүүлэх аж. Нээлтээ хийх хугацаа 2019 оны наймдугаар сарын 9-н гэж төлөвлөжээ.  

PAUL BRUINOOGE VIA GETTY IMAGES

ДиКаприо Тарантиногийн шинэ кинонд Шэрон Тейтийн хөрш Рик Далтоны дүрд тоглох нь нэгдүгээр сард тодорхой болсон. Тарантино хэвлэлийн бага хурлын үеэр "Танихаа байсан Холливудэд бүтээл туурвих гэж хүнд байна. Питт, Дикаприо, Клиф Бутыг нэгтгэж чадсандаа үнэхээр баяртай байна" хэмээжээ. 


GABRIEL OLSEN VIA GETTY IMAGES

Найруулагч Квентин Тарантиногийн нэр хүнд сүүлийн жилүүдэд ихээхэн буурсан. Тухайлбал, Шэрон Тейтийн хуучин нөхөр, найруулагч Роман Полански 13 настай охиныг 1977 онд хүчирхийлсэн хэргээр ял хүлээсэн ч тэрбээр шийтгэлээ хүлээхээс өмнө зугтаасан юм. Тарантино 2003 онд радиогийн нэрт хөтлөгч Ховард Стернд өгсөн ярилцлагадаа Романд хүчирхийлүүлсэн охин өөрөө "үүнийг хүссэн" гэж ярьсан. Үүнийхээ дараа хохирогчоос уучлал гуйсан билээ. 

Тарантино мөн өнгөрсөн аравдугаар сард нэрт продюсер Харви Вайнштейн эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдгийг нь мэддэг байсан ч зогсоох тал дээр их зүйл хийж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Жүжигчин Ума Турман Тарантиногийн "Kill Bill" киноны зураг авалтын үеэр машинтай мод мөргөж бэртсэн тухайгаа хуваалцсан. Турман өөрийнхөө оронд мэргэжлийн жолооч орлон тоглогч тоглуулахыг хүссэн ч Тарантино зөвшөөрөөгүй тул өөрөө машин бариад осолдсон билээ. Тарантино үүнд олон нийтийн өмнө мэдэгдэл хийж амьдралдаа хийсэн хамгийн том алдаа, хамгийн том гэмшил гэсэн байна.