Бразилын алдарт поп дуучин Жона Сайнз Гарсиа олон мянган шүтэн бишрэгчдийнхээ өмнө тайзнаа дуулж байхад нь тайзны гэрэл, салютын хэрэгсэл нь дэлбэрсний улмаас газар дээрээ нас баржээ.

Тухайн үед эмнэлэгт хүргэгдсэн боловч амь насаа алдсан нь тогтоогдсон гэжээ.

Тэрээр 30 настай бөгөөд 15 хүний бүрэлдэхүүнтэй "Супер холливуд оркестра" хамтлагийн гол бүжигчин, дуучин, бүжиг дэглэгч нь байсан аж.

Осол болох үед Мадрид хотын ойролцоох Лас Вриланс хотод зохион байгуулагдах үед дөрвөн өдрийн турш үргэлсэн фестивалийн хаалтын арга хэмжээ дээр дуулсан байжээ.

Нийгмийн сүлжээгээр тархсан бичлэгт тайзны салют дэлбэрч дуучин газар унаж буй нь харагдана.

Бичлэг: