Латин Америкийн томд тооцогдох Рио Де Женеро дахь байгалийн түүхийн музейд гал гарчээ. Гал хамгаалагчид 20 сая цуглуулгатай тус музейн галыг унтраахаар ажиллаж байна, 

Бүтэн сайн өдөр эхэлсэн гал түймэрт одоогоор хүн нас барсан  гэж мэдээлээгүй байна. Тус музей нэгэн цагт Португалийн язгууртануудын оршин суудаг харш байсан бөгөөд, энэ оны эхээр 200 жилийн ойгоо тэмдэглэжээ. 

Бразилийн ерөнхийлөгч Микиэл Тимэр “Бразилчуудын хувьд маш харамсалтай өдөр тохиолоо” гэж твиттер хуудсаар сэтгэгдэлээ илэрхийлжээ. “Манай түүхийн үнэ цэнийг барилгад гарсан эвдрэлээр хэмжих боломжгүй юм”. Байгалын түүхийн музейн захирал мөн тус явдалыг “соёлын гашуудал” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

Тус музейд 12.000 жилийн настай динозаврын араг яснаас аваад түүхийн онцгой олдворууд байсан байна.


Эх сурвалж: CNN