БРАЗИЛИА. /RIA Novosti/. Бразил улсын Минас-Жерайс мужид үйл ажиллагаа явуулдаг “Vale” компанийн далан өнгөрөгч нэгдүгээр сард нурсны улмаас амиа алдсан хүний тоо 224 болж нэмэгдсэн байна. Энэ тухай “G1” цахим хуудас тус улсын Иргэний хамгаалалтын газрын мэдээллээс иш татан уламжлав.

Далан нурсны улмаас 217 хүн амиа алдсан гэж урьд нь мэдээлжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, 69 хүн сураггүй болсонд тооцогдож байна.

“Vale” компанийн Брумадиньо суурин дахь төмрийн хүдрийн уурхайн хаягдал усны далан нурсан юм. Ослын газар эрэх-аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа аж. Энэ осол нь Бразилын түүхэн дэх хамгийн харамсалтай ослуудын нэг болжээ. Далан нурж олон хүн амиа алдсантай холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирал Вале Фабио Шварцманыг албан тушаалаас нь өнгөрсөн сард огцруулсан юм.


Эх сурвалж: Монцамэ агентлаг