УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

"Би өнгөрсөн арванхоёрдугаар сард НӨАТ-ыг таван хувиар бууруулж таван хувь болгох тухай хуулийн төсөл өргөн барьсан юм. Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед НӨАТ-ыг таван хувь болгож бууруулах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Өнөөдөр иргэд дэлгүүрээс 100 мянган төгрөгийн хүнс аваад 10 мянган төгрөгийн татвар төлж байгаа. Энэ хуульд өөрчлөлт орсноор 105 мянган төгрөгөөр хүнсээ авчихаад НӨАТ-ын буцаалтаар 2000 төгрөгөө буцааж авна. Өөрөөр хэлбэл 103 мянган төгрөг л зарцуулан гэсэн үг. Эдийн засаг хямарч, хүнсний хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед уг хуулийн төслийг батлах шаардлагатай. Ерөнхийлөгч хүртэл үүнийг шүүмжилж байсан. Би ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байна. Ингэж НӨАТ-ын 5 хувийг бууруулах нь орон нутгийн иргэдэд бүр ч эерэгээр нөлөөлнө" гэлээ.