Та энэ 6 зүйлийг мэдэж ойлгосны дараа эмчид очиж ботокс тариа хийлгэх эсэхээ шийдээрэй.

  1. Үр дагавар, сайн муу талыг нь сайн судла, эмчтэйгээ ярилц. Хөлрөлтийг зогсоох зорилгоор гарсан уг тариа өнөөдөр үрчлээс арилгадаг чухал бүтээгдэхүүний нэг болжээ. Гэхдээ эхлээд эмчид заавал үзүүлж, чухам ямар үр нөлөөтэй, эрсдэлтэй, гаж нөлөөтэйг нь асууж илэн далангуй ярилца.
  2. Ботокс тариулахаасаа өмнө эмнэлэгээ зөв сонго. Учир нь таны нүүр шүү дээ. Нүүрний анатоми бүтцийн талаар мэдлэг туршлагатай газарт ханд. Олон улсын эрүү нүүрний мэс заслын холбоо, пластик мэс заслын магадлан итгэмжлэл бүхий газруудад хандвал илүү сайн. Сануулахад ботокс тариулна гэдэг хамгийн үнэтэй зуршил. Яагаад гэвэл хэсэг хугацааны дараа хэрэглэдэг.
  3. Ботокс тариулсан үедээ жирэмсэлж болдоггүй. Тариулсан үедээ хөхөөр хооллох, жирэмсэн болохыг хориглодог.
  4. Өндөгний харшилтай эсэхээ заавал шалгуул. Мөн ботокс тарианд ордог бүтээгдэхүүний аль нэгэнд харшилтай эсэхээ нягтал. Харшилж болох бүх сорилыг өг. Эмчтэйгээ зөвлөлд.
  5. Ботокс тариулсныхаа дараа 4-6 цаг босоо байрлалтай байх ёстой. Мөн энэ хугацаанд дасгал хөдөлгөөн хийж болохгүй. Яагаад гэвэл дасгал хийснээр ботокс очих ёсгүй булчинд нь үйлчилдэг гэмтэй.
  6. Ботокс тариулсан газрынхаа эргэн тойронд нүүрний иллэг болон арьсны эмчилгээ хийлгэж болохгүй.


Эх сурвалж: /www.msn.com/