Дорнод бүсийн Бостон Селтикс, Милуоки Бакс багуудын цуврал 2:2 болж тэнцээд байсан бол цувралын 5 дах тоглолт Селтиксийн талбайд явагдлаа.

Эхний 2 тоглолтонд талбайдаа ялалт байгуулаад байсан Бостон Селтикс тоглолтын эхнээс онооны тэргүүллийг авч, 4 үеийн турш оноо илүү тоглосоор гэртээ хийсэн 3 дах Плэй-Оффын тоглолтоо мөн л ялалтаар өндөрлүүллээ.

Өнөөдөр 2 багийн холын шидэлтүүд төдийлөн сайн байж чадаагүй ч эцсийн мөчид туршлага зааж, Бостон илүү баг нь байж чадлаа. Мөн тэдний хувьд нэг сайн мэдээ байсан нь 3-р сарын 11-ээс хойш талбай дээр гарч тоглоогүй байсан Маркус Смарт гэмтлээсээ эргэн ирж, энэ улирлын Плэй-Оффын анхны тоглолтондо оролцсон юм.

Талбайн эздээс Аал Хорфорд 22 оноо, 14 самбар авч багаа тэргүүлсэн бол Терри Розьер 16 оноо, Маркус Моррис 10 оноо авсан байна.

Харин зочдоос Крис Миддлтон 23 оноо, Жабари Паркер 17, Эрик Бледсо 16 оноо авсан ч багийн лидер Яннис Антетокоунмпо тийм ч сайн байсангүй 16 оноотой тоглолтыг дуусгасан юм.

Ийнхүү цуврал Милуоки Баксын талбайруу шилжлээ. Бакс хожигдох эрхгүй тоглолт хийх бол, Бостон цувралыг дуусгахаар аялан тоглолтонд очихоор боллоо. Цувралын 6 дах тоглолт манай цагаар ирэх баасан гарагийн өглөө явагдахаар боллоо.