Америкийн алдарт FOX News сувгийн эмэгтэй нэвтрүүлэгчид тус сувгийн захирал Рожер Эйлсийн бэлгийн дарамтыг илчилж, түүнийг албан тушаалаас нь буулгасан түүх юм. Уг бодит үйл явдлаас сэдэвлэсэн бүтээлийг энэ удаагийн кино тойм буландаа танилцуулж байна.

Уг бүтээлд кино шүүмжлэгчдээс өгсөн үнэлгээ:

IMDB: 6.8/10

Rotten Tomatoes (кино шүүмж бичдэг сайт): 84%

Common Sense Media: 5/5


Fox News- т өрнөсөн бодит түүх 

2016 онд Fox News-ийн мэдээний хөтлөгч Гретчен Карлсон тухайн үеийн гүйцэтгэх захирал Рожер Эйлсийг ажлын байран дахь бэлгийн дарамтаас болж  шүүхэд өгсөн байна. Харин Рожер Эйлс болон компанийн зүгээс мэдээллийг худал хэмээн няцаасан аж. Гэвч үргэлжлүүлэн Мегин Келли тэргүүтэй 20 гаруй эмэгтэй ажилтан Рожерийг бэлгийн дарамт үзүүлдэг байсан хэмээн шүүхэд гомдол гаргаснаар шуугиан дэгдсэн юм.

Тэдний өгүүлснээр Рожер Эйлс бэлгийн дарамт үзүүлээд эмэгтэй ажилчидтай албан тушаал наймаалцах гэж үздэг байжээ. Албан тушаал ахиулахад мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлийг үл ойшоодог байсан хэрэг. Нэвтрүүлэгч, сэтгүүлч бүсгүйчүүдийг ажилд авахдаа гадаад төрхөөр нь дүгнэдэг, бүр ажил дээрээ өмд өмссөн эмэгтэйтэй илтэд дургүй харьцана. Түүнчлэн эмэгтэйчүүдэд шаардлага тавихдаа биологийн онцлогоор нь гоочилж, доромжлох зэрэг ёс зүйгүй, бэлгийн шинжтэй үйлдлүүд гаргах нь түгээмэл байсан гэнэ. 


мисожинист (misogynist ) эмэгтэйчүүдийг үл тоомсорлож эрс ялгаварлан гадуурхах үзэл.

Ийнхүү Рожер Эйлс 2016 оны долдугаар сард албан тушаалаасаа огцорч нэг жилийн дараа 77 насандаа таалал төгссөн юм.


Хүчирхийлэгчийг гадна төрхөөр нь таних боломжгүй

Кинонд гол дүрүүдийн нэг алдартай нэвтрүүлэгч Мегин Келли  Рожер

"Тэр энэ байгууллагыг авч яваа гайхалтай хүн. Түүнгүйгээр FOX News өдий зэрэгт хүрэхгүй байсан. Байгууллагынхаа өвдсөн ажилчдад хамгийн ихээр халамж тавьж, нөхөн олговор хүртэл өгдөг. Хэн ч харсан сайн дарга. Гэхдээ би Рожерын тухай үнэнийг хэлэхгүй бол цаашид телевизийн салбарт ажиллах олон эмэгтэйг мэдсээр байж аюул руу түлхсэн хэрэг болно" хэмээн хэлж зоригтойгоор мэдэгдэл хийдэг.

Эндээс харж болох нэг чухал санаа нь  ямар ч сайн хүн байсан, бэлгийн дарамт, ёс зүйгүй авир гаргахыг үгүйсгэж үл болно. Хүчирхийлэгч гэхээр тусдаа төрхтэй байдаггүй. Эрх мэдэл, нэр хүндтэй, сайн үйлстэн байлаа ч үүгээрээ далдлан дарамт, хүчирийлэл үйлддэг байж болох юм.  

Түүнчлэн  бэлгийн дарамтын талаар мэдсэн ч үл ойшоож, тоохгүй өнгөрч байгаа хэн боловч хүчирхийлэгчээс долоон дор нэгэн гэдгийг уг киноноос ойлгоно. Үүнийг FOX News-ийн зарим ажилтан хохирогч болсон эмэгтэйчүүдэд  өгүүлдэг. “Рожер бол эр хүн. Ямар ч сайхан эмэгтэйн биеийг харж таашаах нь мэдээж. Тэр үүнийхээ оронд та нарт ажил, карьерийг өгч байна. Нэгэнт эмэгтэй хүн болж төрсөн бол эрчүүдтэй учраа ололцоод ажиллаж сур” гэж хэлж буй хэсгээс харж болох юм. Үнэхээр аймшигтай. Эмэгтэй хүн болж төрсөн учраас хүчирхийллийг тэвчиж амьдрах ёстойг хүчирхийлэгч шуудхан хэлж буй сцени


Үргэлжлүүл, өөрийнхөө төлөө дуугар

Бодит үйл явдлаас хойш ердөө 2 жилийн дотор киног бүтээж, нээлтээ хийсэн юм. Миний хувьд нийгмийн цочроосон томоохон хэргийг цаг адалгүй баримтжуулж үлдээсэн нь шинэлэг бүтээл санагдсан.Тухайн үедээ нэлээн шуугиулж нийгэмд цочоо өгсөн бүтээл билээ.

Хамгийн чухал нь үзэгчид киноны хэлбэр хийцээс илүүтэй илэрхийлэх гэсэн санааг ойлгож анхаарч үзэх  нь зүйтэй. 

Тухайлбал уг киноны зохиолд зориулж бодит хүмүүс өөрийн түүхээ олонд дэлгэж, хуваалцсан нь зоригтой алхам байв. Учир нь хэн ч бэлгийн дарамтад өртсөн тухайгаа ярихыг хүсдэггүй. 

Ингэж өөрсдийн түүхээр дамжуулан бэлгийн дарамтад өртсөн эмэгтэйчүүдийг зоригтой байхыг, үүнийг нуун дарагдуулалгүй илчлэх хэрэгтэйг уриалсныг онцолъё.

Мөн гол дүрийн жүжигчдийн ур чадвар болоод дүр хувиргагчдын ур чадварыг магтахгүй өнгөрч боломгүй. Жинхэнэ дүрүүдээс ялгагдах зүйл бараг үгүй.

 Николь Кидман                                                                                 Гретчен Карлсон

  Шарлиз Терон                                                                                       Мегин Келли

Кайла Посписил                                                       Маргот Робби