Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Б.Баатарбилэг УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн бариад буй. Уг журмын төсөлд сургалтын төлбөрийн зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр тусгасан нь иргэдийг бухимдуулаад байна. 

Үүний цаана татвар төлөгчдийн мөнгийг сонгуулийн шоунд тарааж буй хэлбэр, эрх мэдэлтэнгүүдийн хүүхдүүдийг зээлээс чөлөөлөх нь гэсэн хардлага буй.

Засгийн газраас баталсан журамд зааснаар дотоодын их, дээд сургуульд зээлээр суралцан төгссөн иргэний ажилласан жилийг харгалзан 2004, 2008 онд зээлээс чөлөөлж байсан түүх бий.  Одоогийн байдлаар 14413 иргэний дээд боловсролын диплом 16.0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд Боловсролын зээлийн санд хадгалагдаж байгаа юм байна.

Энэ талаар твитер хуудаснаа хэрхэн үзэл бодлоо хуваалцаж буйг хүргэж байна.