Дисней продакшины “Алладин” кино нь Хойд Америкт "Дурсгалын баяр"-ын амралтын дөрвөн өдөрт 105 сая долларын борлуулалт хийсэн нь уг баярын өдрүүдэд хамгийн өндөр орлого олсон кинонуудын 6 дугаарт бичигдсэн байна.

2011 онд “Шарталт 2” кино нь 103.4 сая долларын борлуулалт хийж байсан бол 2007 онд “Карибын тэнгисийн дээрэмчид: :Дэлхийн төгсгөл” цуврал нь эхний дөрвөн өдөрт 139 сая долларын борлуулалт хийсэн байдаг. 

“Алладин” нь дэлхийн 56 оронд кино сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаж байгаа ба 121 сая долларын борлуулалт хийжээ. Дотоодын зах зээлийн борлуулалт нь урьдчилан таамаглаж байсан 75-85 саяын борлуулалтыг давж, эхний гурван өдөрт 86.1 сая долларын борлуулалт хийсэн амжилттай ажиллажээ. 1992 онд хийсэн анхны хүүхэлдэйн кино нь дэлхийн бокс оффисуудаар 502 сая долларын борлуулалт хийж байсан түүхтэй. 

Уг киног найруулагч Гай Ричи найруулан, продюсераар Дан Лин нар ажиллажээ. Алладины дүрд Мена Массуд, Жени буюу шидэт бирдийн дүрд Уилл Смит, Жасмины дүрд Марван Кензари нар тус тус тогложээ.