Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамнаас өнөөдөр мэдээлэл гаргасныг хүргэж байна.

Монгол Улсын Онцгой комиссын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд 11 дүгээр сарын 11-ний өдрийн Лхагва гаригт, 11 дүгээр сарын 25-ны өдрийн Лхагва гаригт тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэсэн байна.  

Үүнтэй холбогдуулан буцах хүсэлтэй иргэд 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн дотор ЭСЯ-нд мэдэгдэх, түүнчлэн өмнө нь цахим шуудангаар бүртгүүлсэн иргэд 11 дүгээр сарын 5-ны дотор 03-3469-2091, 03-3469-2189 дугаар бүхий утсуудаар холбогдон дахин баталгаажуулалт хийнэ үү. 

Мөн богино хугацааны визний ангиллаар тус улсад ирж, тусгай үүргийн нислэгт багтаагүй шалтгаанаар эх орондоо буцаж чадахгүй байсан манай улсын иргэдийн богино хугацааны визийг энэ оны 3 дугаар сараас эхлэн 4-5 удаа сунгаж өгсөн. Үүнээс хойш 11 дүгээр сарын 30 хүртэл ганц удаа л сунган, улмаар 11 дүгээр сард үйлдэгдэх дээрх 2 удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо буцахыг Японы Цагаачлалын газраас анхааруулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. 

Тиймээс Монгол Улсын хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд түр зогсоох тухай УОК-ын шийдвэрийг үндэслэн тус ЭСЯ-наас богино хугацааны визийг сунгуулж ирсэн нь боломжгүй болохыг анхаарна уу.


Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам