Богд ууланд сүрэглэн явдаг зэрлэгшсэн ноход элбэгшин гөрөөс, туулай, тарвага зэрэг амьтад барьж, ууланд аялж буй иргэд рүү дайрах явдал гарах болсон. 

Үүнтэй холбогдуулан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, нийслэлийн Байгаль орчны газар, Хот тохижилтын газартай хамтран нохой устгалын ажил зохион байгуулж дуусчээ.  11 дүгээр сарын 19-өөс энэ сарын 19 хүртэл зохион байгуулсан энэхүү аяны хүрээнд нийт 195 зэрлэгшсэн нохойг устгасан байна. 

Ноход Богд уулаас гадна  Хан-Уул дүүргийн 4, 8, 11, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн тусгай хамгаалалттай газар нутаг, Туулын шугуй орчмоор зэрлэгшсэн байжээ.

Иймд Нийслэлийн байгаль орчны газраас иргэдэд хандан ууланд аялахдаа амьтан хооллохгүй, нохой төөрүүлж хаяхгүй, сул чөлөөтэй тавихгүй байхыг уриалж харьяа нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчдад зэрлэгшсэн ноходын талаар мэдээлэл өгөхийг хүслээ.