ВАШИНГТОН. /Sputnik/. “Boeing” компанийн Арилжааны нисэх онгоцнуудыг хариуцсан салбарын дарга Кевин Макаллистер мягмар гарагт албан тушаалаасаа огцорчээ. Өнгөрсөн 12 сарын дотор “Boeing 737 MAX” загварын хоёр нисэх онгоц осолдсоны улмаас 346 хүн амиа алдсан юм.

Мягмар гарагт “Boeing” компанийн цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, Арилжааны нисэх онгоцнуудыг хариуцсан салбарын дарга К.Макаллистерын халааг Олон улсын үйлчилгээний асуудал хариуцсан салбарын дарга Стан Деал авахаар болжээ. К.Макаллистерын гаргасан хүчин чармайлтад талархаж буйгаа “Boeing” компанийн гүйцэтгэх захирал Денис Муйленбург илэрхийлжээ.

Boeing” компанийн хамгийн өндөр борлуулалттай “737 Max” загварын нисэх онгоцнууд өнгөрсөн оны 10 дугаар сард Индонезод, энэ оны гуравдугаар сард Этиопт осолдсонтой холбогдуулан уг нисэх онгоцны нислэгийг дэлхий даяар зогсоогоод байгаа билээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг