ВАШИНГТОН. /BBC/. Этиоп болон Индонезид гарсан онгоцны осолтой холбогдуулан “Boeing” компани хамгийн их борлуулалттай “737” загварын нисэх онгоцныхоо үйлдвэрлэлийг бууруулсан байна.

Boeing” компанийн мэдэгдэлд дурдсанаар, дөрөвдүгээр сарын дунд үеэс эхлэн дээрх онгоцны сард үйлдвэрлэх хэмжээг 52-оос 42-т хүргэж бууруулахаар болсон байна. Энэхүү шийдвэр нь уг загварын нисэх онгоц хоёр удаа осолдсоны улмаас захиалгын хэмжээ буурсантай холбоотой ажээ.

Энэ загварын нисэх онгоцны нислэгийг дэлхий даяар түр зогсоогоод байгаа ба ослын шалтгааныг MCAS системд гарсан доголдолтой холбоотой байж магадгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 

Өнгөрсөн гуравдугаар сард “Ethiopian Airlines” компанийн “737 Max” загварын онгоц Аддис Абеба хотоос хөөрснөөс хэдхэн минутын дараа осолдсоны улмаас 157 хүн амиа алдсан юм. Энэ явдлаас тавхан сарын өмнө Индонезийн агаарын тээврийн “Lion Air” компанийн нисэх онгоц Явагийн тэнгист осолдож, 189 хүн амь насаа алдсан билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг