“Boeing 737” зорчигч тээврийн нисэх онгоцонд сууж явсан бүх зорчигч ослын улмаас амиа алдсан тухай Индонезийн онцгой байдлын үндэсний агентлагийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

180 гаруй хүн сууж явсан тус нисэх онгоц өнөөдөр өглөө Индонезийн Ява арлын эрэг орчимд осолдон унасан юм. Онгоц Жакарта хотын нисэх онгоцны буудлаас хөөрснөөс хойш 13 минутын дараа энэ осол болсон байна. Онгоц Панкалпинанг хот руу чиглэж байжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, https://www.aif.ru