НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “American Airlines” компани “Boeing 737 MAX” загварын нисэх онгоцны ашиглалтыг сэргээх хугацааг 2020 оны 3 дугаар сарын 5 хүртэлх хугацаагаар хойшлуулжээ.

Агаарын хөлөг зорчих зохих гэрчилгээг авсны дараа шинжээчид хэд хэдэн туршилт явуулна хэмээн “American Airlines” компани онцлон тэмдэглэжээ.  

Энэ оны гуравдугаар сарын 10-нд агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 MAX 8” нисэх онгоц Этиопт осолдсоны улмаас 157 хүн амиа алдсан билээ. 2018 оны 10 дугаар сарын 29-нд “Lion Air” компанийн мөн ийм загварын онгоц ижил төстэй нөхцөл байдлаар осолдож, 189 хүн амиа алдсан юм. Энэ ослын дараа “Boeing 737 MAX” загварын нисэх онгоцны ашиглалтыг түр хугацаанд зогсоосон. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг