Блиц-30 булангийн зочноор УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг уригдлаа.

1. Та өглөө хэдэн цагт босдог вэ?

Ихэвчлэн 6:40-7:30-ын хооронд сэрдэг. Өглөө хүүгээ хүргэж өгдөг юм. Ажил 9-10 цагт цугладаг.


2. Өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?

Урлагийн ажлын онцлогоос хамаараад тогтсон цаг байдаггүй. Өдөрт 8-12 цаг ажилладаг.


3. Хоолондоо өдөрт ихэнхдээ хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

Ажлын өдрүүдэд ихэвчлэн театрынхаа “Урлаг” кафед хооллодог. Үнэ нь 3500. Амттай бас чанартай байдаг шүү.


4. Идэхээс татгалздаг хүнс?

Хэт их калоритой хоол хүнсээс татгалздаг.


5. Өдөр хэдэн удаа хооллодог бэ?

Ихэвчлэн 2 удаа  хооллодог.


6. Ямар банкаар үйлчлүүлдэг вэ?

Бараг бүх банкаар үйлчлүүлдэг.


7. Мэдээлэл авдаг эх сурвалж?

Ихэвчлэн Google - ээс мэдээ мэдээлэл хайдаг. Инстаграм ашиглах дуртай.


8. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

Ц.Оюунгэрэлийн “Жаран цагаан хонь” номыг уншсан. Хүлээлтэнд хүрээгүй боловч ерөнхийдөө таалагдсан.


9. Сэтгэл санаа тавгүй үед очдог газар байгаа юу ?

Энд тэнд очиж гуниглаж суудаггүй. Харин найз нөхөдтэйгээ уулзах дуртай. Өглөө эртлэн ууланд алхдаг.


10. Та өөрийгөө өнгөөр илэрхийлбэл?

Улаан, цагаан, хар.

11. Ажлаа урьдчилан төлөвлөдөг үү эсвэл тухайн өдрөөс шалтгаалж өөрчилдөг үү?

Ажлаа сараар болон 7 хоногоор төлөвлөдөг. Бас өмнөх өдөр нь төлөвлөж дахин нягталж хардаг.


12. Ямар маркийн гар утас барьдаг вэ? 

Iphone-ийн үнэнч хэрэглэгч


13. Ямар маркийн машинтай вэ?

Мitsubishi outlander


14. Дуртай үнэртэн

Маш олон. Яг одоо миний цүнхэнд Victoria secret-ийн сүрчиг явж байна


15. Авахдаа хэзээ ч гар татдаггүй зүйл?

Нүдний шил, цүнх , гутал худалдан авах дуртай. 


16. Ажлын анхны гараа?

Сургуулиа төгсөөд UBS телевизэд киноны дуу оруулагч хийж байлаа.


17. Урьд насанд итгэдэг үү, тэгвэл ямар хүн байсан гэж боддог вэ?

Урьд насандаа өөрийгөө шилийн сайн эр байсан гэж боддог.


18. Нөхөрлөлийг юу гэж ойлгодог вэ?

Найз гэж итгэж болох хүнийг хэлдэг болохоос биш дотроо муу бодол агуулж түүнийгээ нууж явахыг хэлдэггүй.


19. Багын мөрөөдөлдөө хүрсэн үү?

Хүсч мөрөөдөж ирсэн маань дандаа биелж ирсэн. Би СУИС-д орсон цагаасаа л аавынхаа, өөрийнхөө ч мөрөөдлийг биелүүлнэ гэж зүтгэж ирсэн. Тиймээс оюутан байхдаа хичээл болгоноо энэ бол миний ирээдүйд хоолоо олж идэх чухал зүйл гэж бодож, хичээлдээ оролцдог байлаа.


20. Хамгийн дургүй зан чанар? 

Би эргэж буцсан занд дургүй.


21. Эмэгтэй хүний хамгийн сайхан харагдуулдаг зүйлийг юу гэж боддог вэ?

Эмэгтэй хүн гаднаасаа ч дотроосоо гэрэлтэх хэрэгтэй байх. Миний бодлоор эмэгтэй хүнийг хамгийн их чимдэг зүйл бол үс бас инээмсэглэл. 


22.Жин барьдаг уу?

Барьдаг. Гэхдээ эрүүл зөв хооллолт. Сүүлийн үед зөв хооллолтын талаар сонирхож, судалж байгаа.


23. Дургүй зүйл?

Хувийн амьдралаа дэлгэх дургүй. Тэр тусам л хүмүүсийн ярианы бай болно. Үүний оронд огт мэдэхгүй байвал илүү амар. 


24. Чөлөөт цагаа юу хийж өнгөрүүлдэг вэ?

Гэртээ байхаасаа илүүтэй гэр бүлээрээ салхинд гарах, кино үзэж өөрөөр өнгөрүүлэхийг хичээдэг.


26. Хичээллэдэг спорт?

Иог, бассейн, фитнесээр хичээллэдэг. Хэчнээн завгүй байсан ч үүнийгээ мартаж орхигдуулдаггүй.


27. Өөрийгөө хэрхэн тодорхойлох вэ? 

Өөртөө үнэнч байдал, бусдын сайн сайхан сэтгэлийг хуурах дургүй зан чанар.


28. Баримталдаг зарчим?

Хүнд зөв үед нь үнэтэй зөвлөгөө өгөх, сэтгэлээр унагахгүй байх юмсан гэж хүсдэг. Ер нь хүнд аз жаргал, инээд бэлэглэх шиг сайхан зүйл, мэдрэмж хаана ч байхгүй.


29. Хэр азтай хүн бэ?

Би өөрийгөө их  азтай хүн гэж боддог. Сайн сайхан хандсан, сэтгэл гаргасан бүхний минь хариу надад эргээд ирж байгаа ч юм шиг санагддаг юм.


30. Хэзээ нэгэн цагт хийнэ дээ гэж бодож төлөвлөсөн зүйл?

Хэзээ нэгэн цагт Монголынхоо бүх үзэсгэлэнт газруудаар аялж үзэхийг хүсдэг.