Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах 52 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо эхэллээ. Тэмцээн энэ сарын 27-28-ны өдрүүдэд болох тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм.

Энэ удаагийн тэмцээнд Азийн 44 орны 400 гаруй тамирчин оролцож байна. Өчигдөр Азийн Бодибилдинг, фитнессийн холбооны техникийн зөвлөгөөн болсон. Харин яг одоо конгресс хуралдаж байна. Өнөөдөр 13 цагаас фитнессийн тэмцээн эхэлнэ. Маргааш бодибилдингийн тэмцээн мөн элит pro тамирчдын тэмцээн болох юм.

Тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авч зохион байгуулна гэдэг өндөр хариуцлага. Нөгөө талаар тухайн оронд энэ спорт хэр өндөр түвшинд хөгжсөн байгааг илтгэж байдаг. Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээн Азийн орнуудын бодибилдингийн спорт сонирхогчдын дунд Монгол Улсын нэрийг өргөж өгөх ач холбогдолтой юм.

ААШТ-ий үеэр

  • IFBB дэлхийн түвшин тогтоох тэмцээн
  • IFBB мэргэжлийн тамирчдын түвшин тогтоох тэмцээн
  • IFBB мэргэжлийн тамирчдын тэмцээн явагдаж, тамирчид хувийн чансаагаа ахиулна. Тиймээс оролцогч орнууд, тамирчид ихээхэн ач холбогдол өгч байгаа юм байна.

Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагчид: 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам

IFBB

ABBF

MUFBF

IFBB Elite pro

Ивээн тэтгэгч байгууллага:

Global Bridge

FLEX GYM

Rpoteam Fitness

TV5 телевиз

TESO XXK

Шинэ долгион 107.5

Total sports