ДЭМБ-ын өнөөдөр өглөөний мэдээгээр коронавирусийн улмаас БНСУ-д 8413 тохиолдол бүртгэгдэж, 84 хүн нас баржээ.

Эрх баригчид халдварыг тогтоон барихын тулд эмнэлэг, сувиллын газар болон олон нийтийн газруудыг хяналтад авсан байна. Энэ хүрээнд бүх төрлийн урлагийн 2500 гаруй тоглолт, үзэсгэлэн цуцлажээ.

Сөүл хотод нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор амьжиргааны дундажаас бага орлоготой өрхүүдэд тэтгэмж олгох шийдвэр гарчээ. Эдгээр өрхүүд өөрийн хүсэлтээ гаргавал гэр бүлийн гишүүн бүр 300-500 мянган вон олгох юм байна.